bi sayhan neg huniig kinond urigdlaa. urd ni aaw eejteigee l kino uzdeg bsnaas bish ueiinhee huntei uzej bsnguii bilee6 24nd uzeh bsn ch onmoh odroos ni ehlen dogdlosoor bur shono taiwan untsanguiee. ogloo bosood oroig huleeseer l ydaj bhd odr ongorch ogohgui l blaa. say l neg oroi bolj kinonii tsag dohohod burch iluu sandrana. tgd neg ym hamtdaa tengis ortol eldwiig yrin alhana. neg medehed l tengisiin uudend irjee6 suudal deeree suugaad kinogoo huleene. kino ch ehelj uzeeel suujiilaa neg medehnee untchihajee. huue kino duuschihlaa geh duunaar serlee. ichsen gj chigteehen ihee. tgd ichsndee har hurdaaraa bairnii zug alhalaa. neg l medehed irchihjee. tgel my anhnii bolzoo tos=gsowoo hoorhii'
Хэрвээ чи хажуу тийшээ харж унтдаг бол тун найрсаг зантай төдийгvй аливаа зvйлтэй сөргөлдөөд байхыг боддоггvй. Харин хайр дурлалын хувьд хөвгvvд чамайг ихэд ухаалаг бодлоготой охин гэж vздэг учираас чиний энэ занг сонирходог. Чи хайр дурлалыг олон шалгуураар давуулж байж хvлээж авдаг.Чи доошоо харж унтдаг бол өөрийн байр сууриа их хамгаалдаг чиний төрөлх зан чанар. Ямартай ч чи хvний дор ордоггvй, мөн цочмог гэнэтийн зvйлд дургvй. Ихэнх хөвгvvд чамайг тэргvvлэгч гэж vздэг, чамтай хэзээ ч сөргөлддөггvй. Өөртөө байхгvй чиний зоримог зан чанарыг өвлөж авахын тулд сул дорой хөвгvvд чамд дуртай байдаг.
Чи хажуу тийшээ хараад нэг хөлөө нугалан мөн хоёр гараа алгаар нь хавсран хацар доороо дэрлэж унтах дуртай бол чи хэдий уурлаж байсан ч тайван харагдаж чаддаг. Хvмvvс чамайг т тайван хvн гэж vздэг. гарамгай жvжигчин гэж хэлж болно чамайг. Хvнд бараг л итгэхгvй дээ. Хайр дурлалын хувьд чи их хардамтгай байх тул найз хөвгvvнтэй болсон цагт чинь хэн ч чамтай өрсөлдөхгvй. Зарим хөвгvvд хардамхай охидоос их болгоомжилдог тул хардахын өмнө "анхааруулж" байх хэрэгтэй. Чи эвхрээд хоёр өвдөгөө тэвэрч унтдаг бол чи хэн нэгний анхаарал халамжинд байхыг хvсдэг. Чи ингэж унтаж байгаагаараа ээжинйхээ өвөрт аюулгvй тайван унтаж буй мэт сэтгэгдэл өөртөө төрvvлдэг гэсэн vг. Чамайг халамжилсан хvнд чи vргэлж талархалтай ханддаг. Харин хайр дурлалд бол чи эсрэг байр суурьтай ханддаг. Гэхдээ бvv гутар даа. Чамайг ойлгосон ханхvv гарч ирж чамайг насан турш халамжлах болно.
Чи дээш харж унтдаг бол чи бусдыг өөртөө татах увидастай. Хайр дурлалын хувьд ирээдvйд олон хайр дурлалын адал явдалтай учирна.
Чи орныхоо бvх зайг эзлэн дөрвөн мөчөө талын нэг тарааж хаяаад унтдаг бол эрх чөлөөнд дурламтгай, ер нь унтах дургvй хvмvvс. Учир нь намайг унтсан хойно юу ч болоод өнгөрөх юм билээ гэж боддог. Чи хөдөлгөөтөй, олон сайн найзтай, тэдэнтэй ямар ч сэдвээр харилцан ярилцах чадвартай. Хайр дурлалын хувьд чамруу хөвгvvд тэр бvр өөрсдөө ирдэггvй. Тиймээс чи өөрөө vvн дээр анхаарал хандуулах хэрэгтэй
ЦЭЦЭГ ШИГ ҮЕРХЭЛ МИНЬ ЧИ ХААНА ҮЛДЭЭ ВЭ?
Тоодгорох поромтой сурагч насны минь
Томоогүйхэн үеийн сэтгэлд зурах
Цэвэр ариун цэцэг шиг үерхэл минь чи хаана үлдээ вэ?
Дэлхийг багтаасан ширээний
Дээр тавьсан дэвтэрт үү?
Дүрсгүйтэж байгаад асгасан
Дусал хөх бэхэнд үү?
Аашлавч зүрхэндээ хайрладаг
Ачит багшийн сэтгэлд үү?
Айлгавч үгэнд уярдаг
Алиахан охины аашинд уу?
Нэг ширээний хоёрын
Нууцхан амин ярианд уу?
Ногоон талбайд шуугилдсан
Намрын тэр л өдрүүдэд үү?
Төгсхөд минь чимсэн
Бяцхан хонхны чимээнд үү?
Цэвэр ариун цэцэг шиг үерхэл минь чи хаана үлдээ вэ?
Эргэхгүй мөртлөө мартагдашгүй
Агшин бүртэй минь хамт
Зургийн минь цомогт багатсан шиг
Зүрхний минь гүнд үлдээ юу?
Чи бид 2-ын хамтдаа алхаж явсан тэр гудамж, тоглодог байсан тэр тоглоомын талбай. Миний хувьд хэзээ ч мартагдахааргүй тэр л дурсамжийг чи минь надад үлдээсэн. Чамайг сүүлдээ худлаа шалтаг хэлээд гэрээсээ ч гарахаа болих үед чинь надад хайргүй болчихсон эсвэл өөр хүнд хайртай болчихож гэж бодон өдөр бүр чимээгүй уйлдаг байлаа. Тэр үед чи минь 19-тэй харин би дөнгөж 17-той байсан. Яаж тийм аймшигтай өвдөлтийг шүдээ зуун,нүдээ анин шөнө унтаж ч чадахгүй,сүүлдээ бүр хэвтэж ч чадахгүй болтлоо тэсч чаддаг байнаа. Чи минь ээж аавдаа миний тухай түүнд минь юу ч битгий дуулгаарай гэж хэлснийг чинь би дараа нь сонссоон.... Аз жаргал /Өгүүллэг/ Чи бид 2-ын хамтдаа алхаж явсан тэр гудамж, тоглодог байсан тэр тоглоомын талбай. Миний хувьд хэзээ ч мартагдахааргүй тэр л дурсамжийг чи минь надад үлдээсэн. Чамайг сүүлдээ худлаа шалтаг хэлээд гэрээсээ ч гарахаа болих үед чинь надад хайргүй болчихсон эсвэл өөр хүнд хайртай болчихож гэж бодон өдөр бүр чимээгүй уйлдаг байлаа. Тэр үед чи минь 19-тэй харин би дөнгөж 17-той байсан. Яаж тийм аймшигтай өвдөлтийг шүдээ зуун,нүдээ анин шөнө унтаж ч чадахгүй,сүүлдээ бүр хэвтэж ч чадахгүй болтлоо тэсч чаддаг байнаа. Чи минь ээж аавдаа миний тухай түүнд минь юу ч битгий дуулгаарай гэж хэлснийг чинь би дараа нь сонссоон. Намайг, бас өөрийнхөө хайртай бүх л зүйлээ орхин явсан тэр хар өдөр. Тийм аймшигтай зүйлийг сонсох гэж би хорвоод төрөөгүй байлтай. Яагаад наддаа ганц ч үг хэлэлгүй бүтэн 2 сарын турш орцныхоо үүдэнд хүлээлгэсэн юм бэ. Амьдралын минь нар,сэтгэлийн минь гэгээ болсон миний анхны хайр. Чинийхээ нэрээр нэрлэсэн томоос том буяны байгууллага нээнээ гэж чамайгаа сүүлчийн замд нь үддэг өдөр амласан. Би зөвхөн тэр л амлалтандаа хүрэхийн тулд амьдарсан. Гэвч амьдрал гэдэг хэлээд л бүтдэг амар зүйл биш юмаа гэдгийг ухаарч л явна. Тэр их амлалтанд хүрэхэд ч өдий байна даа гэж би бодон орондоо орлоо. Шөнөжин чамайгаа зүүдлэн олигтой амарч чадалгүй өглөөтэй золгов. Нөгөө л муу ажил руугаа шогшино. Амьдралдаа дорвитой том алхам л хийхгүй бол энэ мэтээр үргэлжилсээр байгаад ганцхан заяасан амьдрал минь дуусах нь дээ гэж бодон Өлзийгийн сэтгэл зовиурлав. Гадаа өвлийн жавар хайрах нь багасч хаврын нар ээж энд тэнд шалбааг болж эхэлжээ. Жил жилийн хавар энэ маягаараа дууссаар чамаасаа хойш 6-н жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд ахин шинэ хайртай учрах нь бүү хэл эмэгтэйчүүдийг ч өөр нүдээр хардаггүй байв. Хэн ч байхгүй автобусны буудал дээр гунигтай харцаар газар ширтэн сандал дээр сууж байтал хэн нэгэн миний урд ирж зогсов. Гутал нь үнэхээр эгдүү хүрмээр жижигхээн улаан кет,бас бор өнгийн ямар ч стильгүй өмд, тэгээд дээгүүр нь цав цагаан өнгөтэй том куртка. Өнгө өнгийн будгаар хэсэгчлээд будсан алиалагч шиг л харагдаж,инээд минь өөрийн эрхгүй хүрэв. Автобус ирж тэр бүсгүй түрүүлж суугаад би араас нь оров. Дотор байсан хүмүүс бүгд л түүнийг дооглонгуй харцаар харна. Би түрүүлэн урд нь гаран алхаж хамгийн хойд талын суудал дээр суув. Яг миний урд талд суун чихрийн цаас шажигнуулна. Эгдүүтэй ч амьтан бол доо гэж миний инээд хүрэн сууна. Түүний цүнхнээс жижиг толь бололтой нэг зүйл унав. Харин тэр анзаарсан шинжгүй байхаар нь би босоод түүнд унасан зүйлийг нь авч өгөөд нүүр лүү нь эгцлэн харав. Ээ бурхан минь, би чинь юу харах нь энэ вэ. -Өө яанаа газар уначихсан байсан юмуу. Баярлалаа гэж хэлээд амандаа ямар нэг юм үглэн толгой руугаа тогшино -Уучлаарай чамайг хэн гэдэг бэ? -Юу гэнээ,яах гэж байгаан. Хн ганц толь газраас авч өгчихөөд юун их юм санадаг юм. Хачин амьтан бэ -Үгүй ээ,намайг уучлаарай,би зүгээр л -Энэ эрчүүд гэж гар бариад бугуй барьдаг өөдгүй амьтад гэж хэлээд хаалганы дэргэд очиход хаалга ч онгойж тэр гараад явчихлаа. Араас нь гарч гүйн түүнийг өөр лүүгээ татан харуулж -Чи намайг таньж байна уу,айн,намайг урьд нь харж байсан уу гэж хашгирах шахам чанга хэлэхэд, тэр айсан бас гайхсан нүдээр над руу харж: -Та чинь яагаад байгаан бэ? би таныг танихгүй. -Би галзуурсан хүн аятай чи намайг сайн хардаа,би хэн байна хэлээч гэж хашгирав -Ёоёо өвдөж байна шдээ,та тавиач ээ, энэ солиотой хүнийг болиулаад өгөөч авраарай туслаарай гэж уйлан хэлэв. Энд тэндээс хүмүүс цугларан намайг түүнээс холдуулав. Харин би түүний ард эр хүний бардам зангаа гээн чанга уйлан хоцорлоо. Тэр өдөр ажил дээрээ ч тогтож сууж чадахгүй,зөвхөн тэр алиалагч шиг хувцас өмссөн охин л нүдэнд харагдана. Царай нь л ижилхэн болохоос биш та 2 шал өөр ертөнцийн эсрэг тэсрэг хүмүүс. Тэр маань үнэхээр ухаалаг,даруухан,ямар ч үг хэлсэн бай заавал дотроо бодож байж хэлдэг бол харин тэр охин ямар ч бодлогогүй үгийг хэнд ч хамаагүй ярьчихдаг тийм л хүн байна. Гэхдээ яг л чи минь байсан шүү дээ. Ийм адилхан хүмүүс гэж бас байдаг аа. Сэтгэл дотор юу болоод байгааг би ерөөс ч ойлгохгүй байна. Чамайгаа намайг орхин оддог тэр өдрийнх шиг л аймшигтай өвдөн намайг зовооно. Гэртээ очоод хаанаас түүнийг олох вэ, яаж тайлбарлаж хэлэх вэ гэдэг талаар л бодон дугхийж чадалгүй хонолоо. Маргааш нь ажилдаа явахаар автобусны буудлын нөгөө л нэг сандал дээрээ очин суув. Яагаад ч юм тэр охин ирэх юм шиг сэтгэл гэгэлзэн яг л чамтайгаа анхны болзоондоо очих гэж байсан үе шиг болов. Миний зөн надад худлаа хэлсэнгүй ээ,нөгөө улаан жижигхэн кеттэй охин урд ирж зогсоод намайг гэнэт харсан бололтой айн арагш ухрав. -Би чамайг яах ч үгүй ээ,2-уулаа зүгээр л ярилцая -Би танд ямар ч гэм хийгээгүй биз дээ,яагаад намайг ингээд байгаан гэж бяцхан хүүхдийнх шиг хөөрхөн нүдэнд нь нулимс цийлэгнэв. -Үгүй дээ би зүгээр л. За за намайг уучлаарай гэж хэлээд би автобус руу түрүүлээд оров. Харин тэр араас орж ирээд яагаад ч юм миний хажууд суув. Хоорондоо юу ч дуугаралгүй олон буудал явав. Тэр минь буцаад ирчихсэн миний хажууд суугаа юм шиг л санагдан зүрх минь хүчтэй цохилон хөл маань мэдэгдэхүйц чичигнэнэ. Энэ өдрөөс хойш бид 2 өглөө бүр тааралдан байнга хамт нэг суудал дээр суун явдаг болов. Тэр охин яг л жоохон хүүхэд шиг элдвийг ярин тэр ч бүү хэл сандал налан шүлсээ гоожуулан унтах нь эгдүүтэй бас хайр хүрэм. Нэг өдөр би зориг гарган утасных нь дугаарыг асуув. Тэр гайхан харж байснаа: -Яах гэж байгаан? -Үгүй,зүгээр л -Зүгээр л юм бол миний утсаар яах гээв? -Чамтай найзууд болмоор байна. маш сайн найзууд. Зовлон жаргалаа хуваалцдаг тийм л найзууд болохыг хүсч байна. -Аан тийм үү,надад чам шиг эрэгтэй найзууд зөндөө байдаг. Гэхдээ яахав,чи огт танихгүй хүн биш болохоор өгье,харин хэрэггүй зүйл дээр байнга залгаж хүнд тээр удахгүй шүү. Ажил дээрээ очин байн байн л утас руу гар яваад болж өгөхгүй байв. Нэг л мэдэхэд аль хэдийнэ залгачихсан утасны цаана шингэхээн хоолойтой охин: -Байна уу -Аан байна байна. би байнаа -Би гэж хэн? -Нөгөө автобусанд цуг явдаг залуу -Аан яасан,юу болоов -Юу ч болоогүй ээ -Тэгээд? Би чамайг хэрэггүй бол битгий залгаж бай гэж хэлсэн биз дээ -Тэр ч тийм л дээ,тэгэхдээ би зүгээр залгаагүй л дээ -За тэгээд яриад байгаарай -Чи хаана байгаан -Би ажил дээрээ л байна,чи ер нь яах гээд байнаа,шал хэрэггүй юм асуугаад, за за би ажил ихтэй байна, утсаа тасаллаа Би яг л 18-тай жоохон хүү шиг сандран, сэтгэл хөөрч байв. Би чинь одоо яаж байнаа. Түүнээсээ хойш эмэгтэй хүнтэй хэзээ ч ингэж ярьж байсан удаагүй. Тэгтэл тэр алиалагч шиг охин яагаад миний зүрхийг ингэтлээ догдлуулаад байгаа юм бол. Түүнтэй минь адилхан болоод л тэр,тиймээ тийм болохоор л... Орой нь гэртээ очин бас л түүний тухай бодлоо. Утсаар яримаар санагдаад сэтгэл минь тогтсонгүй. -Байна уу -Байна, би нөгөө автобус -Бас яасан, чи хэрэггүй л залгаа биз -Үгүй ээ,тийм ээ зүгээр л залгаж байна -Тийм бол баяртай -Хүлээгээрэй,хүлээгээрэй. Би одоо хүртэл чиний нэрийг мэдэхгүй,тэгээд л. -Аан намайг Азаа. -Азаа??? Тэгвэл бүтэн нэр чинь??? -Азжаргал, сайхан нэр болохоор би нэрээ хэлэх дуртай байдаг юмаа. Ахиад л нөгөөх зүрх нь хүчтэй базлан өвдөж, сэтгэл нь хөндүүрлэв. Яагаад нэр нь хүртэл ижилхэн байдаг байнаа. Яагаад? Арай чи минь эргээд... үгүй ээ юу гэж тийм юм байхав дээ. Сүүлчийн замд нь үддэг тэр өдөр би чинийхээ хүв хүйтэн болсон духан дээр гашуун нулимстай уруулаараа үнссэнээ санаж байна. Тийм байтал юу гэж? Шөнөжингөө элдэв зүйлийг бодож унтаж чадалгүй хонов. Өглөө эрт ажилдаа явах замдаа түүнтэй бас л тааралдав. Тэгээд буух газар нь хамт бууж сэм түүнийг дагав. Ажлынх нь газрыг мэдэж авсанаар барахгүй орой бас дагаж гэрийг нь хүртэл мэдэж авав. Маргааш нь өглөө нь гэрээсээ эрт гарч тэдний гэрийн үүдэнд түүнийг хүлээн зогсов. Төд удалгүй гарч ирээд намайг харан гайхширсан шинжтэй: -Хүүе,чи энд юу хийж байгаа юм? -Өө сайн уу Азаа, манай найзынх энүүхэнд байдаг юм. Танайх бас энд байдаг юмуу гэж санамсаргүй тааралдсан хүний царай гаргав -Аан тийм үү. Манайх энд байдаг юм. Сонин л учрал байна. Одоо чи хаачих уу,ажил руугаа биз дээ -Тийм ажил руу явна. -За тэгвэл явцгаах уу Үүнээс хойш тэдний үүдэнд байнга л харуулдах болов. Энэ үед Азаа ч бас цонхоороо түүнийг харан зүрхэнд нь баярын оч гялсхийж байдгийг тэр яахин мэдэх билээ. Нэг удаа Өлзийгийн бие өвдөн ажлаасаа чөлөө авч гэртээ өнжив. Азаа түүнийг ирээгүйд гайхахаар барахгүй харин ч бүр сэтгэл нь гонсойв. Тэгээд яагаад түүнийг үгүйлээд байгаагаа ойлгосонгүй -Арай түүнд дасаад байгаа юм биш биз дээ. үгүй ээ тэгж болохгүй. Чи эр хүнд итгэж болохгүй гэж өөрөө өөртөө амласан биш билүү. Тийм байтал яах гээд байна гэж өөрийгөө зэмлэв. Урьд нь Азаа нэг залууд сэтгэл алдраад түүндээ хууртагдан салж байсан удаатай болохоор ахиж хэзээ ч эр хүмүүст итгэж тэдэнтэй зууралдахгүй гэж тангараг тавьсан билээ. Харин одоо тэр залуу түүний сэтгэлийг эзэмдэн, зүрхийг догдлуулж байгааг ухаарав. Өлзий гэртээ бие нь нэлээн чилээрхэн хэвтэж байхдаа удахгүй төрсөн өдрөө болох гэж байгааг санав. Мэдээж ар гэрийнхэн,найз нөхөд маань ирцгээнэ. Харин би Азааг урьвал тэд хараад яаж хүлээж авах бол... Азаад энэ тухай утсаар ярин санал тавихад тэр зөвшөөрснөөр барахгүй харин бүр сэтгэл нь хөдлөн ямар бэлэг авахаа бодов. Өлзийгийн эцэг эх нь уг нь нэлээн гайгүй бэнчинтэй хүмүүс бөгөөд харин хүүгээ хүч хөдөлмөрөөрөө өөрийнхөө ертөнцийг бий болго гээд түүнд ямар нэгэн байдлаар тусламж үзүүлж байсан удаагүй ажээ. Өлзий ч ухаалаг,чадварлаг болохоор өөрийн хүчээр амьдралаа босгоноо гэж одоог хүртэл зүтгэсэн нь энэ. Түүний төрсөн өдөр жилийн жилд том газар нижгэр болдог. Энэ жил ч мөн тогтсон уламжлалаараа баярын үйл ажиллагаа эхлэв. Урьдны жилүүдээс ч их хүмүүс ирж түүний анхны хайр Азаагийнх нь ч эцэг эх уригдав. Сэтгэл нь хөдөлж догдолсон Өлзий байн байн л хаалга руу хяламхийнэ. Хэзээ орж ирж,хүмүүсийн гайхшралыг барах болоо гэж бодон бага зэрэг айж байв. Төд удалгүй Өлзийгийн найз Цогтоо түүн дээр хар гүйхээрээ хүрч ирээд -Өлзий тэнд Азаа явж байна гэж хашгирах шахам амьсгаадан хэлэв. -Хаана? гэж Өлзий тайвнаар асуув. -Тэнд,тэнд үүдний тэнд гэж амьсгаадав Хувцсаа өлгүүлэн зогсоо Азаа урьдны алиалагч төрхөө аль хэдийнэ гээчихсэн тэс өөр хүн болчихсон зогсож байв. Нүдэнд нь яг л өөрийнх нь хайртай бүсгүй,тээр жил өөрийг нь орь ганцааранг нь орхиод одсон хүн шиг нь харагдаж түүний сэтгэлийг өвтгөв. -Сайн уу? Азаа -Сайн,сайн уу. Төрсөн өдрийн мэнд хүргэе -Баярлалаа. Би чамайг ирэхгүй нь гэж бодлоо -Яалаа гэж, хүн урьж байхад ирэхгүй бол муу хүн болно биз дээ. Энэ харин чамд авсан бэлэг гэж жижигхэн хайрцагтай зүйл өгөв. -Баярлалаа гэж хэлээд тэд дотогш оров. Хамгийн түрүүнд түүний багын найз нар болох хэсэг залуучууд Азааг харан алмайран зогсоцгоов. Харин тэдний цаана зогсох Өлзийгийн ээж аав нь тэднийг харав. -Ээж аав танилц, манай найз Азжаргал. -Энэ чинь юу болох нь энэ вэ гэж ээж нь өөрийн эрхгүй дуу алдав. Хаанаас ийм адилхан хүн гараад ирэв ээ гэж хоолой нь сөөнгөтөн өгүүлэв. Харин энэ бүхнийг харан зогссон Азаа яагаад байгаа учрыг нь олсонгүй. Би ямар ч байсан нэг хүнтэй адилхан болоод явчихлаа шүү, хэнтэй нь юм болоо гэж бодлогшров. Өлзийгийн анхны хайр Азаагийн эцэг эх ч бас тэднийг харан ээж нь үг ч дуугаралгүй Азааг тэврэн уйлав. Хишгээ эгчээ та битгий уйлаа энэ бол Азаа бишээ зүгээр л адилхан хүн гэж Өлзий салгах гэж оролдоно. Тэнд цугларсан бүх л хүмүүсийн уур амьсгал нь эвдэгдэн сэтгэл нь түгшицгээв. Баярын уур амьсгал ч үгүй болж хүмүүс уван цуван тарцгаалаа. Өлзий Азааг гэрт нь хүргэж өгөхөөр гарав. -Би хэнтэй адилхан болоод намайг хүмүүс ингээд байгаан бэ? -Чи нэг хүнтэй усны дусал мэт адилхан болохоор л... -Яг хэнтэй юм бэ,намайг тэврээд уйлаад байсан эгчийн хэнтэй адилхан юм бэ? -Түүний 6 жилийн өмнө өнгөрсөн охинтой нь. -юу гэнээ? Тэр бол миний анхны хайр,хэзээ ч мартаж чадахааргүй, амьдралд минь хамгийн сайхан бүхнийг үлдээсэн тийм л хүн. 6 жилийн өмнө хүнд өвчнөөр өнгөрсөн тэр бүсгүйг Азжаргал гэдэг юм. Бид 2 бүр бага байхаасаа том болоод бид 2 сууна, хэзээ ч бие биенийгээ гомдоохгүй,хэзээ ч бие биенээ орхихгүй гэж ярьдаг байлаа. Харин тэр маань хэлсэн амандаа хүрч чадалгүйгээр намайг орхиод явсан даа гэж хэлээд цээжинд нь тээглэн байсан нулимс урслаа. Азаа түүнийг тэврэн, битгий уйл, уйллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж аргадав. Тэр ч бас уйлсан бололтой нүд нь улайжээ. Тэд хамтдаа Азаагийнх руу очоод тэдний үүдний сандал дээр юм ярин сууцгаав. Өлзий анхны хайр Азаагийнхаа тухай ярин түүнийгээ эцсийнх нь замд нь үдэж байхдаа түүнийхээ нэрээр нэрлэсэн буяны байгууллага байгуулнаа гэж амласнаа хэлэхэд: -2-уулаа хамтдаа тэр байгууллагыг бүтээн босгоё тэгэх үү? -Юу? чи яагаад??? -Би тэр сайн бүсгүйн төлөө бас чиний төлөө л гэж -Чи үнэнгээсээ ярьж байна уу,энэ үнэн үү гэж Өлзийгийн нүдэнд баярын,бас гайхшралын харц тодрон өгүүлэв. -Би чамд хайртай болчихсон юм шиг байна.Үгүй ээ бүүр хайртай -Юу? Нээрэн үү? -Би юу гэж ийм зүйлээр тоглоом хийх юм бэ, нээрэнгээсээ чамд хайртай болчихсон. Чамайг өдөр бүр гэрийн гадаа хүлээн зогсоход чинь би дотроо маш их баярлан сэтгэл минь догдолдог. Харин чамайг ирээгүй өдөр чинь би чамд хайртайгаа улам илүү мэдэрсэн. Чи намайг хүлээн авах эсэхээ өөрөө л мэд. Ямар ч байсан би чамд хайртай гэдэг минь сэтгэлээсээ хэлж байгаа үнэн үг шүү. -Би ч гэсэн чамд хайртай. Гэхдээ чамайг миний Азаатай адилхан гэж хайртай болоогүй ээ. Зүгээр л чамайг энэ байгаагаар чинь хайрласан. Азаагийн хувьд түүний анхных нь хайр нь Өлзий,харин Өлзийгийн хувьд бол 2 дах бөгөөд сүүлчийнх нь хайр мөн гэдэгт тэр бүрэн итгэлтэй байлаа. Ингээд л тэдний амьдрал эхэлсэн юм. Одоо тэд хоёр ч хөөрхөн хүүтэй мөн өөрсдийнхөө хэлсэн аманд хүрч Азжаргал гэдэг сайхан бүсгүйн нэрээр нэрлэсэн буяны байгууллага байгуулж чаджээ. Бурхан Өлзийгөөс Азжаргал гэгч сайхан бүсгүйг аван, тун удалгүй Азжаргал гэдэг ухаалаг бүсгүйг өөрийнх нь амьдралын аз жаргалтай нь хамт буцаан өгсөн нь энэ ажээ.
Залуу насандаа хүн бүр л амьдралынхаа туршид хайрлах цорын ганц хайртай хүндээ зүрх сэтгэлээ нээдэг билээ. Цаг хугацаа өнгөрч, зарим нэг нь хөндийрч, зарим нь шинэ хайр дурлалтайгаа учирна. Салалт бас учрал, найдвар бас итгэл алдрах энэ бүхэн сэтгэл зүрхийг тань шимшрүүлнэ. Эцэст нь бид хайртай эсэхэд эргэлзэж, итгэл алдран, хэн нэгний өгсөн хайр сэтгэлийн амлалт хямдхан сугалаа хожсон төдий аз жаргалыг өгөх болдог. Ингэхэд хайр сэтгэлийн баталгаа үнэхээр хэрэгтэй юм бол уу?
"Би чамд хайртай" гэсэн үг заримдаа хар нүх рүү орсон мэт сураггүй болчихно. Эсвэл ёс төдий, гал дөлгүйхэн сонсогдох хэдий ч хүн бүрийн сэтгэл зүрх түүнийг үгүйлж, хүсэмжилж байдаг юм.
Энэ нандин үгийг сонсмогцоо бид үнэмшсэн байдал үзүүлэхийг яараагүй мэт дүр эсгэдэг ч үнэндээ бол зүрх сэтгэл дотроо чин сэтгэлээсээ сонсохыг хүсдэг. Хайртай хүндээ жинхэнэ мэдрэмжийг хосууд харилцан хайр сэтгэлээ илэрхийлсэн тохиолдолд л баталгааждаг гэж бид ойлгодог. Тэгвэл дотно харилцаа нь зөвхөн итгэлцэл дээр тогтдог гэдгийг бид мартчихсан байдаг юм. Тиймээс ч итгэл алдрахад элдэв шалгуураар сорьж шалгах гэж оролддог.
Хайр сэтгэлийг зарим хүмүүс бэлэг, зоогийн газарт хамт цагийг өнгөрүүлсэн мөч гэхчлэн өөр олон зүйлсээр хэмждэг. Хэдий ийм ч үнэтэй, олон бэлэг сэлт нь тэр бүр хайр сэртгэлийн баталгаа болж чаддаггүй юм.
Харин хайр сэтгэлийн хувьд алтан гоёл чимэглэлээс хайр халамж, уян зөөлөн халуун дулаан сэтгэл байх болов уу.
Хэрвээ хайртай бол түүнийгээ батал! Ийм шаардлагыг хайртай залуудаа бүсгүйчүүд тавьдаг. Заримдаа эмэгтэйчүүд хүссэн бүхнийг нь биелүүлэхгүй бол ... гэсэн авир араншинг шууд биш ч тойруу замаар илэрхийлдэг юм. Магадгүй энэ нь байгалаас заяасан төрөлх араншин байж болох ч хайр сэтгэлтэй болсон л бол хамгийн гол нь хэтрүүлэх хэрэггүй эс бөгөөс тэвчээрийг нь алдуулах болно шүү.
Харьцангуй цөөхөн хосууд зөвхөн нэг нэгнийхээ төлөө амьдардаг. Тэд ямар ч зүйлд эвлэрэх гарцыг олж, баяраар нэг нэгнээсээ заавал бэлэг авдаг бөгөөд тэд хайр сэтгэлийн баталгааг тэгтэл нэг нэгнээсээ шаардаад байдаггүй.
Эгдэмтэд хайр сэтгэлийн томъёоллыг химийн ямар нэг урвалаар илэрхийлэн түүнийг тоо, үсэг, физик, хими, таталцлын хуулиар тайлбарлах гэдэг юм. Харин энэ бүх хугацаанд хайр дурлал оршсоор, өдөр бүр дэлхийн хаа нэгтээ гайхамшгийг бүтээсээр л байна.
Хайр сэтгэлийг өгсөн бэлэгний үнэ цэнээр хэзээ ч битгий хэмж. Хүн бүр хайр сэтгэлээ өөр өөрөөр илэрхийлдэг. Иймд хамгийн гол нь та хоёр хамтдаа, аз жаргалтай байж амьдралаас таашаал авч байгаа нь л хамгаас чухал зүйл юм. Хайр сэтгэлийн ямар нэг баталгаа шаардахаас илүүтэй таныг хайрын харцаар харж байгаа түүндээ итгэ. Өөрийнхөө зүрх сэтгэлдээ итгэ. Учир нь таны зүрх сэтгэл л бүхнийг танд үнэнийг мэдрүүлэх болно.
Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла
Нээг их сайхан хайрыг үгүйлэж
нэрэн дээрээ садар самууныг үүрсээр
сайхан төрсөн бүсгүй хүн инээж явах юмаа .
саран ихэрлэх цээжиндээ нулимстай байх юмаа
хөх тэнгэрийн зүүдний дагинас хөөрхөн төрөх юмаа
хөөрхийдөө эм амьтан хөөргөн байх юмаа .
харчуудын өлөн нүд хортой байх юмаа
хадаастай гутал шиг орчлонд хагзрах хэгзрэх нь амархан юм
цэцэг бүсгүй хоёрт даанч ширүүлэх орчлонд
цээртэй хориотой бүхэн олон байх юмаа
оноосон тавилан гэдэг дэндүү ядуу сохор байх юмаа
орчлонгийн сайхан хүүхнийг жаргадаггүй гэж хэн хэлсэн юм бэ ?
Чи болоод чиний хайртай бүсгүйг би хайралдаггүй
чичирсэн уруулаараа хайрын тамга дарсан үдшээ би санадаггүй
Зөнгөөрөө л нэг төмрийн үртэс шиг сорогдож
зөндөө олон үдэш уулзаж байсандаа харамсдаг
үнсэлцэж дөнгөж сураад сая л нүдээ нээхэд минь
үзсэглэнтэй бүсгүйг хөтлөөд кинонд одсонд чинь гунирхадаг
ахиаад л чамайг ирхэд чинь хөөгөөгүйдээ би халагладаг
амраг минь болооч гэж миний өмнө сөгдөөгүйд чинь гунирхадаг
өөрийнхөө голгүй хайрыг чинийх л юм шиг итгэчихээд
өдий олон жил толгой эргэсэндээ баяралдаг ..........
Бvсгуй минь та ихэмсэг бай
Бvр дээшээ эрхэмсэг орш
Бvрэг зандаа бvv хvлvvл
Бvдэрч унасан ч бардам бай
Бvлээн нулимсаа бага урсга
Бvтэлгvй дурлалдаа бvv гунигла
Бvсгvй заяандаа бяцхан тайвшир
Талын жавар шиг сэхvvн бай
Тангад ном шиг битvv бай
Тааж барашгvй оньсого мэт бай
Тансаг баян танхил бай
Тавилан заяандаа эзэн бай

ХАЙРТАЙ БАЙЖ ҮЗСЭЭН ХАЙРАНДАА ТООГДОХГҮЙ ХАЯГДАЖ ҮЗСЭН
ХАРАМСАН ШИМШИРЧ ЗҮРХ МИНЬ ШАНАЛАЖ ҮЗСЭН
ҮЗСЭНДЭЭ Ч ӨӨР ХЭН НЭГЭНД ДУРЛАХГҮЙ ГЭЖ ТАНГАРГАЛСАН
ҮНЭНДЭЭ АХИН ЗОВОХГҮЙН ТУЛД ӨӨРИЙНХӨӨ АЗГҮЙТЭЙ ЭВЛЭРСЭН
ГЭТЭЛ ЭНЭ ДҮРСГҮЙ ЗҮРХ ДАХИН ДУРЛААД
ГЭМШИХЭЭ МЭДСЭН Ч ДАХИН ТАТАГДААД
ЗАРЧИМЧ БИШ ТЭНЭГ ЗАНГААРАА ДАХИН ДУРЛААД
ЗАНГИРСАН НУЛИМАСТАЙ БАС СЭТГЭЛИЙН ГУНИГТАЙ ХОЦОРЛОО

МӨНГӨ МИНИЙ МӨРӨӨДӨЛ БОЛЧИХЛОО, БИ ХҮСЭЭГҮЙ ШҮҮ
МӨНГИЙГ БИ ТООДГҮЙ БАЙЛАА, ЯДУУ Ч ГЭСЭН
МӨРӨӨДЛИЙГ МИНЬ МӨНГӨӨР ХҮЛЖ, СЭТГЭЛИЙГ МИНЬ МӨНГӨӨР ХЭМЖИЖ
МӨН БҮГДИЙН УТГА НЬ МӨНГӨГҮЙ БОЛ ҮНЭГҮЙДЭЭД
МӨРӨӨДӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БОЛЛОО ЭНЭ МӨНГИЙГ
МӨНХ БИШ Ч ЭНЭ ДҮРЭМТЭЙ ЭВЛЭРХЭЭСДЭЭ ЭВЛЭРЬЕ
залруулж сайжруулах гэж ч оролддооггvй тийм хvн байдаг бол таны ємнє энергийн вампир л байна гэсэн vг. Хэрвээ та энергийн вампирыг таниж мэдвэл єєрийгєє хамгаалж чадна. Танд зарим аргыг хэлж єгье.
Шалтгааныг ол. Магадгvй та нарын эргэн тойронд єєртєє итгэлгvй єєрийгєє хамгаалдаг ганц арга нь хvнд зовлонгоо ярьж байнга л єєрийгєє єрєвдvvлэх гэдэг хvн байж болно. Эдгээр хvмvvс бол анхаарлын тєв байж найз нєхєд ойр дотныхоо хvмvvсээр єрєвдvvлэх тухай л боддог.
Инээ..... Хэрвээ таньтай энергийн вампир яриа єдєхийг хvсвэл єєдєєс нь инээмсэглээл аль бол яриаг нь дэмжиж ярихгуй байх. Хамгийн гол нь тэр хvний талд байгаа мэт байж єєр лvvгэ сєрєг энерги авахгуй байх хэрэгтэй. Энергийн вампир-д бол таны реакци хэрэгтэй. Эдгээр энергийн вампирууд бол реакциаар хооллодог хvмvvс байдаг. Єєрийгєє єєр хvний сєрєг энергийн торонд бvv оруул. Єєртєє ингэж хэлэх хэрэгтэй: гэж дотроо бодож хэл.
Ингэж хэл Xэй ингэхэд чи надаа ямар ч хамаагvй нэг гое юм ярьж єгєєч гэж хэл. Таныг ингэж асууснаар vргэлж гомдоллож vргэлж л муу юм ярьдаг хvн сайхан vе юм уу ямар нэгэн сайхан юмыг санана.
Vргэлж сана сєрєг энергинд автахгуй байх нь зєвхєн таниас єєрєєс тань л хамаарна.
Хэн нэгэнд туслахыг хvсэж байгаа бол єєрийгєє бvv ашиглуул. Зогсоо зайгуй гомдоллын vгийг нь сонссоноор та тэр хvн тусалж байна гэсэн vг биш. Та андуурж байна. Єєрийгєє vнэлж эхэл. Хэнд туслах уу хэнд туслахгуй вэ гэдгээ сонго. Зvгээр л нэг сонссоноор та тэр хvнд ч туслахгуй єєртєє ч туслахгуй. Тиймэрхvv ярианы дараагаар та ядарснаа, залхасанаа, тайван биш байдлыг мэдэрдэг vv? Хэрвээ мэдэрсэн бол та тэр хvндээ бодитой тусалсан ч юмгуй єєрийнхєє хамаг энергийг л єгсєн гэсэн vг. Энэ нь танд ч муу тэр хvндээ ч муу.
Байнга давтаж бай. Би чамд хайртай, чамд баярлалаа, намайг уучлаарай, чамд сайн сайхныг хvсье гэж дотроо тэр хvндээ хандаж хэлж байх. Танд инээдтэй санагдаж магадгvй гэхдээ энэ техник их vр дvнтэй шvv.
Єєрєє буруутай мэт байж, туслах естой мэтээр бvv бод. Єєрийг чинь буруутай мэт сэтгэгдэл тєрvvлдэг нь энергийн вампирууд юм. Та тэр хvнд заавал туслах естой мэт сэтгэгдэл танд тєрvvлэх нь тийм энергийн вампируудын гол зорилго оршдог. Аль болох тийм бодлоос зайлсхий, тийм вампируудад таны энерги л хэрэгтэй. Та танд дандаа л болохгуй юм ярьж байдаг ярилцагчид проблемийг нь шийдэж єгєх ёстой мэт бодлоос зайлсхий. Зарим тйим хvмvvсийг зєнд нь орхичих хэрэгтэй.Тэгснээр тэдгээр хvмvvс єєрийнхєє хувийн амьдралыг vvрж хариуцлагаа мэдэж сурна. Ер нь тиймэрхvv энергийн вампирууд бол би єєрийнхєє проблемийг єєрєє шийдэж яахын хvмvvс миний ємнєєс шийдээд єгчих юм чинь гэсэн бодолтой байдаг. Тийм учраас зvгээр л орхичих
Єєрийнхєє амьдралын энерги дээр тєвлєрж сур. Таны дотор хичнээн эерэг энерги байна тєдий чинээ та сєрєг энергээс хол байж чадна.
Энергийн вампирууд амьдралд байсаар л байх болно, гол нь тэдэнтэй яаж харьцахыг л сурах хэрэгтэй. Хэрвээ та vvнийг єєрєєсєє хол байлгаж чадахгvй бол таны амьдралд муугаар нєлєєлсєєр л байх болно. Энерги чухал аа чухал
Энергийн баланс гэж байдаг юм аа энэ зураг шиг
Бид бvгдээрээ амьдралын, бурханы нэг хэсэг байдаг шиг таны сєрєг, сул талууд ч бас таны л нэг бvрэлдэхvvн хэсэг. Биднийг бvтээсэн оюун ухаан биднийг алдаа гаргаж, хvvхдvvддээ уурласаны тєлєє vзэн яддаггvй. Энэ тэнгэрлэг ухаан биднийг хамгийнхаа сайнаар, єєрийнхєє мэддэг чаддагаар л аливааг хийж байгаа гэдгийг мэдэж ойлгодог. Энэ ухааны хvчээр бvтээгдсэн болохоор бид єєрсдийгєє хайрлаж чадна. Та, би, бид бvгдээрээ буруу сонголт хийдэг, тvvнийхээ тєлєєє єєрсдийгєє шийтгэсээр л байх юм бол энэ нь сvvлдээ бvр зуршил болж, тэр буруу, сєрєг зvйлvvдээс салж хагацаж чадахгуй зууралдсаар, єєдрєг зєв сонголт хийж чадахаа болиход хvрнэ.. Хэрэв та "Би энэ ажлыг vзэн ядаж байна, энэ гэрийг, энэ євчнийг, энэ харилцааг, энийг тэрийг vзэн ядаж байна" гээд л байвал таны амьдралд сайн сайхан зvйл ирэх нь маш ховор байх болно.
Шvvмжлэл дотоод оюун санааг эвддэг бол, сайшаал магтаал тvvнийг эвлvvлэн босгодог. Тиймээс єєрийгєє, єєрийн хvч чадвар, мєн чанараа мэдэр. Бид бvгдээрээ нэгдмэл оюун ухааны илэрхийлэл. Та єєрийгєє vгvйсгэж буруушах болгондоо таныг бvтээсэн хvчийг багасгаж байдаг.Одоо vvнийгээ зогсоогоод бvр анхан шатнаас нь эхэл. Єєрийгєє хичнэн гайхалтай болохыгоо єєртєє хэл. Та ганц удаа хэлчихээд ямар ч нэмэр алга гээд больчихвол энэ ямар ч vр дvнгvй болно. Та хvртэх эрхтэй эсэхдээ эргэлзэж байсан ч сайныг хvлээн авахыг єєртєє зєвшєєр. Бидний сайн сайхныг хvртэх эрхгvй гэсэн итгэл амьдралдаа тэр сайн сайхныг хvлээн авахад бэлэн биш байгаагийн илрэл юм. Энэ л бидний хvссэн зvйлээ авахад саад болоод байгаа юм.
Єєрєє єєртєє хvлээцтэй, зєєлєн, эелдгээр ханд. Тэвчээр бол маш хvчтэй зэвсэг. Бидний ихэнх нь ямар нэг зvйлийн vр дvнг шууд гарах юм шиг яарч хvлээдгээсээ болж нэлээд зовдог. Яг л одоо тэгэх ёстой, Vvнийг би яг одоо хvсэж байна гээд бvтэхгvй болхоор нь шаналж гутардаг. Дараалалд хvлээж зогсох, зам тvгжрэх зэрэгт уцаарлаж тэвчээр алдах нь амархан.Тэвчэргvй байна гэдэг байх гэдэг бол суралцахаас татгалзаж буйн шинж. Асуултын хариуг сурч судлалгvйгээр олж мэдэх, дамжих ёстой vе шатыг дамжилгvй, шаардлагатай алхмуудыг хийлгvйгээр оргилд гарахыг хvсч, яардаг гэсэн vг. Та оюун санаагаа цэцэрлэгт хvрээлэн байна гэж тєсєєл дєє. Эхлээд тэнд янз бvрийн хог новш, бохир зvйл байж. Тэдгээр нь єєрийгєє зvхэх, уур уцаар, шаналамтгай зовомтгой зан гэх мэт хад чулуу дов сондуул гэж бодъё. Айдас гэдэг нэртэй хєгшин модны мєчийг хєрєєдєж хаях хэрэгтэй байна. Энэ бvхнийг эхнээс нь цэвэрлэж зайлуулбал хєрс сэргэн сайжирч, хєгжил хєєр, баяр баясал гэсэн жижигхээн vрийг соёолуулах боломж бvрдэнэ. Тэгээд нар гэрлээрээ гийгvvлж, бид усалж, бордож, арчлах тусам тэд урган цэцэглэх болно. эхэндээ нэг их єєрчлєлт гарахгуй байгаа мэт санагдавч, зогсож, шантрахгvйгээр цэцэрлэгээ арчилсаар байвал цэцэг навч урган дэлгэрнэ шvv дээ. Яг vvнтэй адил та оюун санаан дахь сєрєг бодол итгэлээ авч хаян, оронд нь єєдрєг эерэг бодлуудыг сонгож, тэднийг єдєр бvр арчлан тэтгэсээр, тэвчээртэй хvлээж чадвал таны хvсэж мєрєєдсєн тийм сайхан туршлага vйл явдлаар дvvрэн цэцэрлэг урган цэцэглэх болно.
I/2 - I/11 тєрсєн бол Улбар шар
I/12 - I/24 тєрсєн бол Шар
I/25 - II/03 тєрсєн бол Ягаан
II/04 - II/08 тєрсєн бол Цэнхэр
II/09 - II/18 тєрсєн бол Ногоон
II/19 - II/28 тєрсєн бол Бор
III/01 - III/10 тєрсєн бол Оюу ногоон
III/11 - III/20 тєрсєн бол Цагаан саарал
III/21-нд тєрсєн бол Хар
III/22 - III/31 тєрсєн бол Хєх ягаан
IV/01 - IV/10 тєрсєн бол Хєх
IV/11 - IV/20 тєрсєн бол Мєнгєлєг
IV/21 - IV/30 тєрсєн бол Цагаан
V/01 - V/14 тєрсєн бол Цэнхэр
V/15 - V/24 тєрсєн бол Алтлаг
V/25 - VI/03 тєрсєн бол Цагаан шаргал
VI/04 - VI/13 тєрсєн бол Саарал
VI/14 - VI/23 тєрсєн бол Элгэн хvрэн
VI/24-нд тєрсєн бол Саарал
VI/25 - VII/04 тєрсєн бол Улаан
VII/05 - VII/14 тєрсєн бол Улбар шар
VII/15 - VII/25 тєрсєн бол Шар
VII/26 - VIII/04 тєрсєн бол Ягаан
VIII/05 - VIII/13 тєрсєн бол Цэнхэр
VIII/14 - VIII/23 тєрсєн бол Ногоон
VIII/24 - IX/02 тєрсєн бол Бор
IX/03 - IX/12 тєрсєн бол Оюу ногоон
IX/13 - IX/22 тєрсєн бол Цагаан саарал
IX/23-нд тєрсєн бол Цайвар ногоон
IX/24 - X/03 тєрсєн бол Хєх ягаан
X/04 - X/13 тєрсєн бол Хєх
X/14 - X/23 тєрсєн бол Мєнгєлєг
X/24 - XI/11 тєрсєн бол Цагаан
XI/12 - XI/21 тєрсєн бол Алтлаг
XI/22 - XII/01 тєрсєн бол Цагаан шаргал
XII/02 - XII/11 тєрсєн бол Саарал
XII/12 - XII/21 тєрсєн бол Элгэн хvрэн
XII/22-нд тєрсєн бол Хар ногоон
XII/23 - I/1 тєрсєн бол Улаан
Хар ногоон: Та гадаад vзэмжийг чухалд тооцогчдийн нэг юм. Материаллаг шинж чанар ихтэй. Ажил амьдралынхаа тєлєє тєлєвлєгєє, дэс дараалалтай зvтгэдэг занг тань бахдууштай. Арвич хямгач, эргэлзсэн тохиолдолд аз туршихаас татгалздаг. Эрсдэл бол таны хувьд хамгийн том "мангас". Удирдан зохион байгуулах чадвар сайтай. Харилцааг эрхэмлэдэг тул шинэ танил таны зовлон биш.
Саарал: Та ямагт бусдын анхаарлын тєвд байдгаа мэдэх vv? Амьдралын эрч хvчээр баялаг, нєхєрсєг гээд танд олон сайхан чанар бий. Ургуулан бодох чадвар тань таныг мєрєєдємтгий болгодог. Сэтгэлийн хєдлєлєє нуудаггvй, тохиромжтой газар оновчтой vгийг хэлдэг тань бусдын амьдралыг гэрэлтvvлэх сайхан энерги болдог. Гэхдээ зарим vед зєвхєн єєрийгєє л аргацааж, хувиа хичээх тал бий.
Ногоон: Ямар ч байдалд дасан зохицож, бусадтай амархан танилцдаг. Ухаалаг, тансаг зvйлд дуртай, єєртєє итгэлтэй, эрvvл мэнддээ анхаардаг. Шийдэмгий, тэвчээргvй, бусдыг удирдах дуртай байдал тань хамтрагчдын дургvйцлийг тєрvvлдэг бололтой. Гэхдээ Ромео, Жульетта шиг сайхан хайрыг хvлээдэг таныг романтик хvн гэхээс аргагvй.
Алтлаг: Та буруу зєвийг маш сайн дэнсэлж чаддаг. Хєгжилтэй, шударга, нvvрэмгий байдал тань бусдын сэтгэлийг татдаг. Захиргаадах, зандрахыг дарангуйлал гэж vздэгээс харахад нэлээд эмзэг нэгэн юм. Сэтгэл тавгvйтэж, хямрах нь элбэг. Иймээс шинэ танил, шинэ хамт олон, харилцаа гэдэг танд нэлээд тєвєгтэй асуудлын нэг.
Ягаан: Цаг vргэлж бvхнийг єєрийн чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хvсдэг. Бусдад туслах, хамгаалах дуртай. Гэвч заримдаа эсрэг бодолтой болдог. Vлгэрт гардаг хайрыг хvсдэг болохоор хэзээ нэгэн цагт цагаан морьтой ханхvv ирж нойрноос нь сэрээхийг хvлээдэг.
Шар: Илvv дутуу зvйлгvй эелдэг, vнэнч, ааш сайтай таныг бурхан гэлтэй. Бусдад итгэдэг, харилцаанд тэргvvлэгч байдаг. Хvний дор орох дургvй болохоор таны шаралхуу хэмээх хvн олон. Бусдын тєлєє шийдвэр гаргах дуртайгаасаа болж асуудалд орооцолдох нь элбэг. Цайлган сэтгэлт "шарууд" романтик хайрыг хvсч, хайдаг.
Элгэн хvрэн: Ухаалаг, хvчтэй, бие даасан, юу хийхээ сайн мэддэг гээд танд сайн чанар олон бий. Нийтэч байх эрмэлзэлтэй хэрнээ бусдын эрх ашгийг vл тоомсорлодог тань хvмvvсийн дургvйг хvргэдэг. Тоглоом сайн даадаг, гvйлгээ ухаан сайтай болохоор амьдралд алзахгvй. Ганцхан залхуу зангаа тэвччихвэл бvх зvйл болох нь тэр.
Улбар шар: Хариуцлагатай бєгєєд нийцтэй байх нь таны гол уриа. Зорьсондоо хvрэхийн тулд шургуу хєдєлмєрлєдєг. Єрсєлдєєнєєс татгалздаггvй. Хэнд ч итгэдэггvй атлаа итгэл даах нэгэнтэй учирсан бол тvvнийг яаж ч ятгаад нэмэргvй.
Хєх ягаан: Нууцлаг, сэтгэл татам, хvлээцтэй, бусдад нєлєєлєх дуртай, хэзээ ч хувиа хичээдэггvй нэгэн. Найз нєхдийнхєє дунд нэр хvндтэй. Тухайн єдєр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгvй, байнга хувирч байдаг.
Цагаан саарал: Тайван хэрнээ амархан сэтгэлээр унадаг. Нэлээн хартай хэрнээ эрх. Хоосон хардалт таныг хохироодог гэдгийг мартуузай. Дотоод мэдрэмж сайтай, ажилсаг, хувиа хичээхийг vзэн яддаг. Мєн энэрэнгvй, нигvvлсэнгvй. Найз нєхдийнхєє тєлєє юугаа ч зориулахад бэлэн.
Мєнгєлєг: Ургуулан бодох, мєрєєдлийн цар хvрээ ихтэй. Иймээс шинийг санаачлагч байдаг. Ичимхий, тэмvvлэгч, бардам, єєртєє итгэлтэй, шинэлэг бvхэнд нээлттэй зан чанартай. Адтай байдал нь сайн суралцагч гэсэн сайшаалыг дагуулдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бvлийн амьдрал нь ээдрээтэй болдог.
Цагаан: Гал дєлтэй, дайчин. Тиймээс атаархах нь элбэг, бvх юманд тийм ч амархан бодол санаагаа илэрхийлдэггvй. Эрхэмсэг байдалтай, хvнийг зєв юман дээр урамшуулахыг мэддэг. Заримдаа єєрийгєє бусад хvмvvсээс дээгvvр гэж vздэг.
Хар: Та эрvvл чийрэг, зоригтой, хvчтэй, эрх чєлєєтэй, санаачлагатай нэгэн. Бусдыг єрєвдєх нь цєєн. Шийдвэр гаргахаасаа ємнє сайн бодож, найдвартай алхам хийдэг тэд ёстой л долоо хэмжиж нэг огтолдог. Гэхдээ хайр дурлалыг євєрмєц байдлаар цэцэглvvлэх хvсэлтэй.
Цайвар ногоон: Та тайван амгалан, зєєлєн тєрєлд хамаарагдана. Хvч хэрэглэсэн ямар ч зvйлд дургvй. Тиймээс цагаан хоолтон байх нь элбэг. Хэрvvлээс дєлж, бухимдлаас ангид байхыг хичээдэг. Гэсэн ч загас шиг дуугvй гэсэн vг биш. Хэрэгтэй vгийг хэлэх vед нь харамладаггvй. Мэдрэмтгий уян зєєлєн, хєгжилтэй тул хамт байхад уйдхааргvй нэгэн.
Бор: Хєдєлгєєн. Таныг ганц энэ vгээр тодорхойлоход л хангалттай мэт. Чєлєєтэй, хєнгєн шингэн, бусдыг єєртєє ойртуулдаггvй, хэнтэй ч хялбар дотносдогvй. Магадгvй дотносож чаддаггvй байх. Гэхдээ харилцаанаас эмээдэг гэсэн vг биш л дээ. Та дурламтгай нэгэн. Зєрєєд єнгєрєх агшинд дурласан шигээ єєр хэн нэгэнтэй ярилцахдаа л дурлалын эзнээ мартчихдаг. Тохирох хvнээ олтол хайсаар л байна. Харин тєгс тєгєлдєр байх шаардлага нь дэндvv єндєр тул эрэл тань мухардалд хvрэх нь элбэг.
Цэнхэр: Та єєртєє нэг их итгэлтэй бус. Гэхдээ хэрэгтэй цаг vедээ маш шийдэмгий, зоригтой байж чаддаг. Хээнцэр, донж маягийг тааруулдагт тань хvмvvс татагддаг. Сэтгэл зvрхнийхээ дуудлагаар биш ухаан бодлоо илvvд vзэж сонголтоо хийдэг нь таныг алдаа онооны аль алинд хvргэж болохыг сануулъя.
Хар хєх: Анхаарал татсан, таашаал сайтай, амьдрах дуртай, амьдралд vнэн сэтгэлээсээ хайртай нэгэн. Хийж байгаа зvйлдээ анхаарлаа тєвлєрvvлж чаддаггvй сул талтай. Хайр дурлалд гал халуун, мэдрэмтгий, сэтгэл хєдлєл ихтэй байж болох. Таныг гомдоосон нэгнийг уучлах нь ховор юм.
Оюу ногоон: Тогтворгvй. Сэтгэл хєдлєл нь маш хурдан єєрчлєгддєг. Ганцаардмал, аялах дуртай, vнэнч, сайн сонсогч. Гэхдээ итгэмтгий байдал нь алдаанд хvргэх нь элбэг. Хайр дурлалыг олох нь таны хувьд хvнд бєгєєд энэ асуудал толгойг тань євтгєж, сэтгэлээр унамтгай болгодог.
"Бурханаас заяасан найзууд" цааш унших »
Нэгэн ядуу айлын охин өөр сургуульд шилжин орсноор бүх үйл явдал эхэлнэ. Энэ охин зөвхөн ядуу байгаад зогсохгүй тийм ч царайлаг биш бөгөөд хамгийн гайхалтай нь хэнээс ч юунаас ч үл айх зоригтой хорвоогийн сайн муугийн дунд хүний сайхан цагаахан сэтгэлийг алдахгүйгээр өсөж торнисон ажээ. Уг сургуульд F4 гэж нэрлэгдэх царайлаг, баян ,алдартай 4 н залуу бас сурдаг бүгд эрх дураараа өссөн хүрээлэх хамт олон нь долигнох айхын аль нэгээр нь харцадаг. Хүч тэнцвэргүй шөргөөцөлдөнд F4 чухам хэнтэй учирсанаа яваандаа ойлгоно.Иймэрхүү түүхийг анх Тайваны солирын од хэмээх киногоор нь мэдэх билээ хүүхэлдэйн комик цуврал нь бас гарч хүмүүсийг багагүй шуугиулж амжсан. Харин энэ удаа бол солонгосын Boys Over Flowers цуврал киногоор олонд эргэн иржээ. Монголын хувьд миний л мэдэхээр 3-р сарын 30 ны баасан гаригаас эхлэн Баячуудын сургууль хэмээх нэртэйгээр ТV 8 сувгаар гарч эхэлсэн билээ. Харин 25 -ийн 2 р сувгаар F4 ба хэрсүү охин гээд орой 7 гоос гардаг хэзээ эхэлсэнийг мэдэхгүй бас заримдаа гардаггүй(үнэндээ яаж гаргаад байгааг нь ойлгодоггүй). Харин анх КBS ээр англи хадмал орчуулгатай гарч байхад нь хальт үздэг байлаа. Сураг сонсвол KBS2TV ээр бүүр 2008 оны 9 сараас гарч эхэлсэн бололтой. Интернетээр хэсч явах зуур Инчеоны олон улсын нисэх онгоцны буудалд киноны сүүлчын хэсгийн зургийг саяхан авч дууссан гэдгийг мэдлээ.
Чиний үнэрээр цаасан шувуу хийж сансараар нэг аялаад
Чихээ энгэрт чинь нааж дэлхийн цөмийг мэдрэхүйд
Цардмал зам шиг эзгүйрэн алсад аниртаад
Цагийн зүүнүүд дээврийн мөс шиг хайлан дуслана
Чиний үнэрээр цаасан шувуу хийж сансараар нэг аялаад
Чихээ энгэрт чинь нааж дэлхийн цөмийг мэдрэхүйд
Цардмал зам шиг эзгүйрэн алсад аниртаад
Цагийн зүүнүүд дээврийн мөс шиг хайлан дуслана
Тоггүй нийгэмийн
Тосгоно шиг нийслэлд
Шал хүйтэн усаар толгойгоо угаагаад
Шатар тэргүүтнээр цаг нөхцөөнө
Хоолны ширээн дээр нимгэн хэтэвч
Ходоодны мухарт өчигдрийн шөл
Мартагдасан хэрэглээний уудаг цаас шиг
Малчин, хөдөлмөрчин олон түмэн
Монголоо орхин, хөхөө мэт ойгоор нэг
Мод тогшин аж төрнө
Огт мэдэхгүй хэл дээр шүлэг бичхээр
Ойлгомжтой мэдрэгдэж таатай санагдаад
Оддын тэндээс миний - мөнх оршихуй
"Одоо хүрээд ирээ" гэх шиг дуудна.
@@@
Номын хавтас элэгдэж дэрэвсээр
Нойлын цаас уртаар намирсаар л
Түмэн бодлууд хөмсөгт атираад
Түрээсийн биенээс залхах шиг
@@@
Хаа нэгтээ хулжиж одсон нойроо хүлээж
Хаварын шөнө судсаа чагнан хэвтэхэд
Шалтгаангүй нулмис хамар давах нь
Шаналсан нэгний төөрсөн дусал гэлтэй.
@@@
Арван тавны шөнө хаврын сар гунина
Авсны минь буланд хулгана үүрээ засна.
Улсын тийн ялгал
Соосогтой жаал цианидаар
Согтуу залуу нетилээр
Цэцэг шиг охид зоосоор
Цэрэг залууг Ким овогтоор
Нийслэл хотыг утаагаар
Нимгэн хэтэвчийг авилгаар
Уран сайхны киног рекламаар
Урлагийн бүтээлийг медалаар
Садар пацаанууд TV чатаар
Сайдын буруу инфляцаар
Хүнсний хэрэгцээг хороор
Хүүхдийн сурлагыг мөнгөөр
Төрийн сонгуулийг гурилаар
Төрсөн нутгаа тавин нэгэн хувиар
Далд пиар-ыг тэтгэмжээр
Дараагийн шүлгийг интэрнэтээр
Үнэ цэнэгүй сэдэвээр
Үйлдэхийн тийн ялгалаар...бичлээ
Миний тийн ялгал
Хаврын урийг цонхоор
Хайрын үгийг утсаар
Шүлгийн номыг шөнөөр
Шөлний амтыг цуугаар
Улсын мэдээг сувгаар
Унтах нойрыг зүүдээр
Сэрэх өглөөг цагаар
Ажилын зүг замаар
Эрээн хов цаасаар
Элдэв үгс чихээр
Даабл-юуг гурваар
Дараа нь тэгээд цэгээр

